Өнгөрсөн долоо хоногт 3028 золбин нохой устгажээ

Нийслэлийн хэмжээнд инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд өнгөрсөн 7 хоногийн хугацаанд ачаалал ихтэй ажиллалаа. Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв 03 сарын 28-наас 04 сарын 04-ний өдрүүдэд иргэд, аж ахуй нэгж байгууллагаас нийт 125 санал, гомдол хүлээн авч, шуурхай зохицуулалт хийн холбогдох дүүрэг, инженерийн байгууллагуудын диспетчер, албан тушаалтанд мэдэгдэж, үүрэг өгч шийдвэрлэлтэд нь хяналт тавьж ажиллав.

Энэ хугацаанд төвлөрсөн хогийн цэгүүдэд нийт 2209 машинаар 19225.78 тонн хог хаягдал тээвэрлэж устгав. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нийт 3028 нохой булж устгалаа. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд том оврын 5598 автобус, туслах шугамын 470 автобус үйлчилгээнд явлаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)