Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын зах зээлд орлогоороо тэргүүлсэн 10 кино

1. Мэдээж хэрэг энэ жагсаалтыг “Disney” кинокомпанин бүтээл “Хаан Арслан” кино тэргүүлж байна. “Араатны хаан Арслан” хүүхэлдэйн киноны шинэ хувилбар болох уг киног компьютерын тусламжтайгаар бодит хөдөлгөөнийг ашиглан бүтээжээ. Найруулагч Жон Фаврогийн эл бүтээл хоёр дахь долоо хоног дэрээ АНУ-ын киноны зах зээл дээр 75,5 сая долларын орлог олсон бол дэлхийн зах зээлд хамаагүй илүү зарагдаж нийт орлого нь нэг тэрбум долларт дөхсөн байна. Япон, Итали зэрэг том зах зээл дээр хараахан гарч эхлээгүйг тооцвол энэ дүн бага биш тоо юм.

2. Хоёрдугаар байранд Квентин Тарантиногийн “Холливудад нэг удаа” кино бичигджээ. Кино дэлгэцэд гарсан эхний долоо хоногтоо 40,35 сая доллар олжээ. Дэлхийн зах зээлд эл бүтээл наймдугаар сард гарахаар зэхэж байгаа. Гайхамшигтай жүжигчдийн бүрэлдэхүүнтэй (Марго Робби, Майя Хоук, Леонардо Ди Каприо, Аль Пачино, Бред Питт, Курт Рассел зэрэг) маш сонирхолтой үйл явдалтай (Холливудын од жүжигчин Шэрон Тейтыг амь насыг бүрэлгэсэн бодит үйл явдлын тухай) уг бүтээл кино үзэгчдийг олноор татах нь дамжиггүй.

3 “Хүн-аалз: Гэрээс хол” супер баатрын тухай блокбастер энэ долдугаар сард 12,2 сая доллар олсон байна. “Томоотой хөрш” Питер Паркерын тухай энэ удаагийн ангийн нийт орлого тэрбум гаруй долларыг давжээ. Өмнөх ангиуд ийм үзүүлэлтэд хүрч чадаагүй билээ. 

4 “Хүн-аалзны” араас “Тоглоомын түүх” фрэншизы хүүхэлдэйн кино удаалж байна. Уг бүтээл Америкийн бокс-офист зургаан долоо хоног айргийн тавд давхисаар байна. Нийт орлого нь 396 сая долларт хүрчээ. 

5 Айргийн тавыг Францын найруулагч Александр Ажагийн “Хавх” кино дугуйлжээ. Эл аймшгийн киноны орлого өнгөрсөн долоо хоногт 34,4% хувиар буурсан байна. Гурван долоо хоног дэлгэцэд гарах хугацаандаа “Хавч” 31,5 сая доллар олжээ.

6 Автомашины осолд орж “Битлз” хамтлаг урд өмнө нь хэзээ ч байгаагүй өөр орчлон ертөнцөд очсон хүний тухай өгүүлдэг Английн найруулачг Дэнни Бойлын “Өчигдөр” / “Yesterday”/ кино 21 сая долларт бүтэж 57,6 сая доллар олжээ.

7Долдугаар байранд мөн “Disney” компанийн бүтээл “Алладин” уран сайхны кино бичигдэж байна. Английн найруулагч Гай Ричийн эл бүтээл өнгөрсөн амралтын өдрүүдэд 2,8 сая долларыг олсон бөгөөд сая долларын орлогд хүрсэн ээлжит кино болох төлөвтэй. 

8 “Али, жолоодоорой”инээдмийн кино өнгөрсөн амралтын өдрүүдэд 1,7 сая доллар олж нийт орлого нь 20,1 сая доллар болсон аж. 

9 “Аннабелийн хараал” аймшгийн киноны гурав дахь анги 1,56 сая болжээ. Нийтдээ эл кино 31,5 сая долларын ургац хураагаад байна. 

10  Хэдий “Үдэлт” кино эл жагсаалтын адагт бичигдэж байгаа ч түүний тухай нэгч муу шүүмж бичигдээгүй юм. Өнгөрсөн долоо хоногт “Үдэлт” кино 1,55 сая доллар олжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)