Өнгөрсөн амралтын өдрүүдэд 7 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Зам тээврийн осол

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд 652 дуудлага ирснээс 515 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага байжээ. Ослын улмаас 15 хүн бэртсэний 7 нь хүүхэд байна. Мөн нийслэлд нэг, орон нутагт хоёр хүний амь хохирчээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 жолоочид хариуцлага тооцсон байна. Тодруулбал, 

  • Аравдугаар сарын 26-нд 06.15 цагийн орчимд Дархан-Уул аймгийн хоёрдугаар багийн нутагт "Nissan Advan" загварын автомашин хашаа мөргөж, жолооч нь амиа алджээ. 
  • 10.26-ны 20.10 цагт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикийн замд "Sinotruck" загварын автомашин явган зорчигч 29 настай эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон байна. 
  • 10.27-ны 18.30 цагт Төв аймгийн Борнуур сумын дөрөвдүгээр багийн нутаг засмал замд "Toyota Prius" загварын автомашин онхолдож, зорчигч 61 настай эмэгтэй амиа алджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)