Өмнөд Солонгосын тагнуулын алба Ким Жон Уны 12-р сард Трамптай уулзах төлөвлөгөөг ил болгожээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай 12-р сард уулзахаар шийдсэн бололтой гэж Yonhap агентлаг тагнуулын албаны эх сурвалжийг дурдан мэдээлжээ. Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын албаны мэдээлснээр бол энэ сарын сүүл эсвэл 12-р сарын эхээр Вашингтон, Пхеньян дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ажлын төвшин дэх хэлэлцээрээ үргэлжлүүлж магадгүй юм байна. Мөн тус албаны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар БНАСАУ-ын дарга энэ оны эцэс гэхэд Хятадад айлчилж магадгүй аж. Хамгийн сүүлд АНУ, Хойд Солонгосын төлөөлөгчид 10-р сарын 5-нд Шведэд уулзсан боловч ажлын төвшинд хийсэн хэлэлцээр ямар нэгэн үр дүнд хүрээгүй билээ. Умард Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Ким Мун Гил уулзалтыг амжилтгүй болсоноо мэдэгдэж, Америкийн талыг өөрсдийн байр сууриа сайтар бодож үзэхийг зөвлөсөн юм. Харин АНУ-ын Төрийн департамент энэхүү мэдэгдэлтэй санал нийлээгүй бөгөөд уулзалтыг үр дүнтэй болсон хэмээн дүгнэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)