Өмнөд Солонгосын бас нэг поп дуучин нас барсан байдалтай олдлоо


Өмнөд Солонгосын “Surprise U” k-pop хамтлагийн дуучин Ча Ин Ха өчигдөр гэртээ нас барсан байдалтай олджээ. Энэ нь сүүлийн хоёр сарын хугацаанд тус улсын k-pop салбарын гурав дахь уран бүтээлч ийнхүү цаг бусаар хорвоог орхиж байгаа аж.. Өнгөрсөн сард поп дуучин Гү Хара, Сулли нар хэдхэн хоногийн зайтай дараалан амиа хорлосон юм. Дуучин бүсгүйчүүд дотны найзууд байсан бөгөөд тэдний үхэлд онлайн орчны дарамт, доромжлол, нууцаар хийсэн дүрс бичлэг нөлөөлсөн гэлцэж байна. Өмнөд Солонгост хууль бусаар бусдын дүрс бичлэгийг хийж тараах хэрэг сүүлийн жилүүдэд ихээр гарч байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)