Өмнөд Солонгост сүүлийн 15 жил байгаагүйгээр хүйтэрч байна

Солонгосын хойг, Японы нутгаар их хэмжээний цас орж, эрс хүйтэрч байгаа билээ. Өнгөрсөн бямба гаригаас Өмнөд Солонгост хүйтний эрч чангарч,өмнөд болон баруун нутгуудаар цасан шуурга шуурч байна. Үүнээс улбаалан Чежү арлын нисэх буудлыг түр хааж 1100 орчим нислэг цуцлагдаж,  80 мянга гаруй иргэд нисэх онгоцны буудалд саатаад байгаа юм. 

Чежү аралд цасы зузаан 12смт хүрээд байгаа бөгөөд сүүлийн 32 жилд ийм хэмжээний цас унаж байгаагүй байна. Ихэнхдээ дулаан цаг агаартай байдаг энэ арал дээр ийнхүү огцом хүйтэрч байгаад жуулчид ихээхэн цочирдож байгаа гэнэ.

Харин өчигдөр өглөөнөөс эхлэн цаг агаарын байдал бага зэрэг дээрдсэн учраас Чежү арлын нисэх буудал үйл ажиллагаагаа сэргээж, зарим онгоц товлосон цагтаа нислэг үйлдэж эхэлсэн байна. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод ч гэсэн цаг агаар хүйтэрч, хасах 18 хэм хүрсэн нь сүүлийн 15 жилд тохиогоогүй цаг агаарын үзэгдэлд тооцогдож байгаа юм.


 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)