Өмнөд Солонгост жуулчлах хүсэлтэй хүмүүст зориулсан цахим сайт гаргажээ

Энэ даваа гаригаас БНСУ-ын Засгийн газар жуулчдад зориулсан шинэ цахим сайт ашиглалтад оруулсан байна. Тус улсын аялал жуулчлал, гадаад харилцааны яамны төслийн шугамаар олон нийтэд хүрч буй тус сайтад төрийн байгууллагууд нэн яаралтай тусламжийн төвийн утас, цагаачлалын албаны мэдээлэл, БНСУ-ын хууль, жуулчдын санал сэтгэгдэл зэргийг багтаасан аж.

Одоогоор Англи, Хятад, Япон хэл дээр ашиглаж болох тус цахим хуудас яваандаа Орос, Малайз, Араб, Индонез болон Тай хэлээр "нэвтрэлцэх" гэнэ. Сүүлийн жилүүдэд тус улсад зочлох жуулчдын тоо эрс нэмэгдсэн тул тэднийг буцаана авчрах, мөн улсынхаа хууль дүрмийн талаар ойлголт өгөхийн тулд цахим сайт туслана гэж Засгийн газрын төлөөлөгчид үзэж байгаа юм.

Энд дарж орно уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)