Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд даргын амийг хөнөөжээ

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд даргыг найман удаа хутгалж, амийг нь хороосон хэрэг гарчээ.

Тодруулбал, талийгаач нь Өмнөговь аймагт ажиллаж, амьдардаг байсан бөгөөд нийслэл хотод хувийн ажлаар ирсэн байна. Хэрэг гардаг өдөр хохирогч нь Буянт ухаа-2 хороололд найзындаа зочилж, улмаар хоорондоо маргалдсаны улмаас сэжигтэн хохирогчийг найман удаа хутгалж, амийг нь хөнөөжээ. Одоогоор цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж байгаа бөгөөд ахуйн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэрэг гэжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)