Өмнөговьчууд 88000 мод тарьж арчилгаа тордолт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн тус аймгийн Засаг дарга "Хайлаасны баяр" хийж бүх нийтээр мод тарих албан даалгавар гаргажээ. Өмнөговийн хөрсөнд тарьж үрслүүлсэн 88000 суулгацыг тавдугаар сарын 4-ний Бямба гаригт иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллага суулгаж арчилгаа тордолтыг хийлээ. 

Мод тарих ажил өнөөдрөөр дуусахгүй иргэд аж ахуйн нэгж байгууллагууд суулгац авч тариалж Өмнөговь аймгийнхаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил нээлттэй байна хэмээн тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)