Өмнөговьчууд "Сауд гоби коэл транс” компанийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэд Тост, тосон бумбын нуруу орчимд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй "Сауд гоби коэл транс” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардан БОАЖЯ-ны үүдэнд жагсаж, тус салбарын сайд Н.Цэрэнбатад шаардлага хүргүүллээ.

Сануулбал, энэ сарын 15-ны өдөр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэвлэлийн бага хурлын үеэр ярихдаа “Сауд гоби коэл транс” ХХК нь Тост, тосон бумбын нурууны орчимд 43153.96 га талбайг дангаар эзэмшдэг. Өөрөөр хэлбэл Тостын нуруунд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ААН-үүдээс хамгийн их, түүний дотор хамгийн том ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай эзэмшиж нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж байна. Хэдэн жилийн өмнө УИХ, Засгийн газрын тогтоолуудаар тус газрыг тусгай хамгаалалтад авсан байтал бодит байдал дээр тоостой нь хольж, амьд хүн бүү хэл барагтай амьтан тогтож сууж, ургамал төрөл зүйлийг нүдэнд харагдаж гарт баригдах юмгүй болтол нь талхлан сүйтгэж байна" хэмээн мэдээлж байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)