Өдөр унтдаг хүүхэд амжилт гаргадаг

Өдөр бүр үдийн үед хүүхдийг унтуулж хэвшсэнээр эрүүл мэндэд нь тустайгаас гадна амжилт гаргах нэг хөшүүрэг болохыг судалгаагаараа тогтоосон талаараа Америкийн эрдэмтэд мэдээлсэн байна. Тус багийнхан Хятадын олон мужийн ерөнхий боловсролын сургуулиудын 10-12 насны 3000 гаруй хүүхдийн амьдралын хэмнэлийг судалсан аж. Ингэхдээ хүүхдүүдийг дөрвөн бүлэгт хуваажээ. Нэгдүгээр бүлэгт өдөр огт унтдаггүй, удаахад нь долоо хоногт үдэд нэг л удаа унтдаг хүүхдүүдийг хамруулжээ. Гуравдугаар бүлэгт багтсан хүүхдүүд долоо хоногийн 3-4 өдөрт нь үдэд унтдаг. Үлдсэн хэсгийн хүүхдүүд даваагаас баасан гаргийн үдэд заавал унтдаг аж. Ингээд багачуудын сурлага, урлага, спортын амжилтыг харьцуулахад өдөр унтаж хэвшсэнүүдийнх нь өндөр гарчээ. Үүнээс үүдэн өдрийн цагаар унтаж амрах нь хүүхдүүдийн амжилт, сурлагад онцгой нөлөөтэй гэж дүгнэсэн байна.

Э.Хана


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)