"Өдөр тутамдаа адууны мах, аарц хэрэглэж дархлаагаа дэмжихийг зөвлөж байна"

Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлаа хийж, коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

"Засгийн газрын шийдвэрээр ХХААХҮЯ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хэдий өчигдөр автозам, агаарын зам, төмөр замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хаасан ч бараа бүтээгдэхүүний импортыг хориглоогүй. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул хүнсний хомсдол үүсэхгүй. Иймд иргэд хүнсээ бөөнөөр нь нөөцлөх шаардлагагүй. Иргэд та бүхэн өдөр тутамдаа шинэ, шимтэй хүнс, тэр дундаа адууны мах, аарц хэрэглэж дархлаагаа дэмжихийг зөвлөж байна" хэмээн ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлогын зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох хэлсэн юм.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Хоёрдугаар сарын 12-нд тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариунууд сөрөг гарлаа. 13-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн, Хунань мужид сурдаг зургаан оюутан ирснийг тусгаарлаад байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 8 хүн, Архангай аймагт нэг хүн тусгаарласан. Шинжилгээний хариуг хүлээж байна. Ухань хотоос ирсэн 31 оюутныг дахин шинжилгээнд хамруулсан бөгөөд шинэ төрлийн коронавирусийн халдвар илрээгүй" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)