“ӨГЛӨӨНИЙ МЭНД” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

Монголын радиогийн “Өглөөний мэнд” нэвтрүүлгийн 45 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Энэхүү нэвтрүүлгийг нэрт сэтгүүлч агсан Ц.Авирмэд санаачилсан гэдэг. Түүний үр хүүхэд, гэр бүлийнхэн нь энэ ойн хүрээнд хүүхэд багачуудын дунд “Мөрөөдлийн цэцэгтэй нас” уралдааныг өнгөрсөн есдүгээр сард зарлаж, энэ сарын 4-нд шилдгүүдийг шалгаруул жээ.

Хот, хөдөөгийн 54 хүүхэд өрсөлдөж, гурван төрлөөр эхний гурван байрын эздийг шалгаруулснаас Г.Тэгшсүрэн, Ч.Даваадорж, Б.Эрдэнэсувд, Г.Биндэръяа, Э.Гантөмөр, О.Ган-Эрдэнэ, Д.Жавзандулам, Н.Маралмаа нар тэрүүлж, Шадар сайд М.Энхболд, МҮОНР-гийн дарга Б.Пүрэвдаш нараас өнгөрөгч баасан гаригт Төрийн ордонд шагналаа гардан авлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)