Өвөр Монголд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ

БНХАУ-ын хойд нутгийн Өвөр Монголын өөртөө засах оронд тарваган тахлын сэжигтэй нэг тохиолдол илэрсэн гэж орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээлжээ.

Баяннуур хотын Эрүүл мэндийн хороо тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар бямба гарагт анх мэдээлсэн бөгөөд эрх баригчид тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авахын тулд гуравдугаар түвшний түгшүүрийг энэ оны эцэс хүртэл тогтоох шийдвэрийг ням гарагт гаргасан байна.

Эрүүл мэндийн хороо хүнээс хүнд дамждаг халдвар тархах эрсдэлтэй байгаа тул сонор сэрэмжээ дээшлүүлж, халдвар үүсгэж болзошгүй амьтдыг агнахгүй, идэхгүй байхыг олон нийтэд уриалжээ. Мөн өвчилсөн юм уу үхсэн тарвага болон бусад амьтныг олсон тохиолдолд, тодорхойгүй шалтгаанаар өндөр халуурсан, гэнэт нас барсан өвчтөнүүдийн талаар мэдээлэхийг уриалсан байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)