Өвөрмонголын багачууд манайд ирлээ

ӨМӨЗО-ы Хөх хот дахь Ханген замын үндэсний бага сургуулийн 12 сурагч хүүхэд солилцооны шугамаар манай улсад энэ сарын 26-ны өдөр ирсэн. Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой уг үйл ажиллагааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн мягмар гаригт Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Цогзолмаа тэднийг хүлээн авч уулзсан байна. Хоёр орны хүүхдүүдийн үерхэл нөхөрлөлийн гүүр болох уг аяллаар бяцхан гийчид Монгол Улсын маань түүх соёлын дурсгалт газраар зочилж, Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд амарч, байгалийн болон түүхийн музей үзэж сонирхох аж. Тэд ирэх даваа гаригт эх нутаг руугаа хүлгийн жолоо залах юм байна.

 

О.ЦЭНГЭЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)