Өвөрмонголд бүлэг дээрэмчдийг барив

“Синьхуа” агентлагийн Хөх хот дахь салбарын мэдээлснээр Өвөрмонголын Бугат хотын цагдаагийн газар 33 хүнтэй дээрмийн том бүлэг илрүүлэн баривчилсан байна. Есдүгээр сараас эхлэн тус хотод дээрэм, хулгай болон хар тамхины хэрэг их гарах болсны дийлэнх нь тус бүлгийн хийсэн хэрэг байжээ.

Дээрмийн бүлэгт 17-21 насны охид хөвгүүд багтаж байсан бөгөөд баривчлах үеэр 40 гаруй хутга мэсний зүйл хураасан байна. Дээрмийн бүлгийн гишүүдийн ихэнх нь Бугат хотын ойролцоох тариачин, малчдын хүүхдүүд байсан аж. Малгүй болсон ядуучууд хотод ажил хайж ирсэн ч ажил олдохгүйн улмаас хулгай дээрэм хийхээс өөр аргагүйд хүрчээ. Одоогийн байдлаар тэд иргэдэд 300 мянган юанийн хохирол учруулсан нь тогтоогдоод байгаа гэнэ.

М.СУГАРАА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)