Өвөлжилт хүндэрвэл 7-10 сая мал хорогдоно гэж тооцжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн зун гантай байсан зарим аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, холбогдох албаныхантай уулзлаа. Тэрбээр “Малчдын орлого эрс буурч, тарга тэвээрэг авч чадаагүй мал нь туувар даахгүй байгаа, өвөлжилт хүндэрвэл олноороо хорогдох эрсдэлтэйг орон нутгийн иргэд хэллээ. Тиймээс яаралтай арга хэмжээ авч өгөхийг төр, засгаас хүссэн. Үүсэж болзошгүй эрсдэлийг хараад суух биш, урьдчилан тооцож, хохирол багатай даван туулах менежментийг цаг алдалгүй хийж, төр, хувийн хэвшил хамтран богино хугацаанд холбогдох шийдвэрийг гаргах нь зүйтэй”-г онцлов.

Судалгаагаар өвөлжилт хүндэрвэл Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Архангай, Дундговь, Өмнөговь аймгийн 75 сумын 80 мянга гаруй малчны амьжиргаа доройтож, 7-10 сая мал эрсдэлд орох тооцоо гарчээ.

Бэлтгэсэн: Б.Нандин 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)