Өвөлжилтийн бэлтгэлд зориулж 6.2 тэрбум төгрөг төсөвлөжээ

Өвөлжилтийн бэлтгэл

“Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компанийн өвөлжилтийн бэлтгэл ажил 96 хувьтай байна гэв. Тус компанийнхан ирэх өвөл хэрэглэгчдэд эрчим хүч түгээх, ялангуяа цахилгаанаар халаалтаа шийдвэрлэсэн айл өрх болон аж ахуйн нэгж, сумдын уурын зуух, нийтийн орон сууцуудын ялтсан халаагчийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор жил бүр төлөвлөгөө гарган ажилладаг юм байна. 

Үүний хүрээнд буюу 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор их засвар, техникийн зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах, аваарын нөөц бүрдүүлэх зэрэг 62 ажлыг 6.2 тэрбум төгрөгөөр хийхээр төсөвлөжээ. Үүнээс өнгөрсөн долоо хоногийн байдлаар 59 ажил гүйцэтгэсэн нь төлөвлөгөөний биелэлтийг 96 хувьд хүргэжээ. Үлдсэн ажлаа энэ сарын 10 гэхэд хийж дуусгах юм байна. Ташрамд дурдахад, “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” компани нь Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 29 сум, суурин газрын 50 000 орчим хэрэглэгчийг эрчим хүчээр хангадаг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)