Өвс идсэн хүн байна уу

Сонгогчдоос хамгийн өндөр санал авч УИХ-ын гишүүн болсон дуучин С.Жавхлангийн санаачлан, хэрэгжүүлсэн “Илгээлтийн эзэд” аян түүнийг эгүүлэн татах үндэслэл болох вий. Сонгуулийн жил эхэлснээс хойш эд мөнгө, тараахыг хориглосон заалтыг “Илгээлтийн эзэд” зөрчсөн нь тогтоогдвол гишүүн С.Жавхланг буцаан татах боломжтой.

Хавар, цаг хүндрэх үеэр малчдад өвс хүргүүлсэн аяныхаа тухайд тэрбээр “Нарийн яривал тэр өвсийг хүн биш, мал идсэн шүү дээ. Өвс идчихсэн хүн байвал надад хэлээрэй. Би татагдахдаа хүрвэл тэнд байсан бусад хүний асуудал ч яригдана. Одоогоор намайг шалгасан зүйл алга. Тухайн үед би нэр дэвших талаар бодоогүй байсан” гэсэн юм. Үнэхээр тийм хүн гараад ирвэл эрхэм гишүүн УИХ-ыг сайн дураараа орхих бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)