ӨВЛИЙН ХҮЛЭМЖИНД ГҮЗЭЭЛЗГЭНЭ УРГУУЛЖ БАЙНА

Өвлийн хүлэмжийн аж ахуйг дэмжиж, хөрөнгө оруулалт хийснээр бид өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү, салатны байцаа зэрэг нарийн ногооныхоо хэрэглээг дотоодоосоо хангах боломж бүрдэх юм. Тиймээс “Чингис” бондоос 27 орчим тэрбум төгрөгийг жилийн дөрвөн улиралд ажиллах хүлэмжийн аж ахуй байгуулахад зарцуулахаар хуваарилсан. Өвлийн хүлэмжийн аж ахуй эрхлэхээр 80 орчим аж ахуйн нэгж саналаа ирүүлснээс 16 компанийн төсөл банкны шаардлага хангаж, зээл авснаар үйл ажиллагаагаа эхл үүлж, эхнээсээ ургацаа хураан авч байна. Тэдний нэг Налайх дүүргийн ойролцоо орших “Ногоон сор” компанийн хүлэмжийн үйл ажиллагаатай өчигдөр ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс танилцлаа. Гол нь өвлийн хүлэмжийг говьд байгуулахаар туршлага судалж явсан нь энэ юм.

“Ногоон сор” компанийн хүлэмж нь одоогоор гурван га газрыг хамарч буй бөгөөд цаашид долоон га газарт байгуулахаар төлөвлөжээ. “Ногоон сор” компанийн захирал О.Шинэцэцэг хэмээх 20 гаруй настай бүсгүй ээжийнхээ хамт 2011 онд өөрсдийн хөрөнгөөр 25 хүлэмж барьжээ. Улмаар өнгөрсөн жил ҮХААЯ-ны “Өвлийн нарлаг хүлэмж” төсөлд хамрагдаж, бондоос 2.4 тэрбум төгр өг авахаар болсон байна. Гэхдээ 1.7 тэрбум төгрөг авсан бөгөөд үлдсэнийг нь бүтээгдэхүүн гарахаар өгнө гэж банкнаас мэдэгдсэн нь бүтээн байгуулалтад багаг үй чөдөр болж байгааг захирал нь хэлсэн. О.Шинэцэцэг “Манайх одоогоор гүзээлзгэнэ, тарвас, бууцай, юуцай, өргөст хэмх, улаан лооль зэрэг арваад нэр төрлийн нарийн ногоо, жимс жимсгэнэ хураан авч, зах зээлд нийлүүлж байна. Тухайлбал, өнгөрсөн жил анх удаа голланд сортын усан үзэм тарьсан нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн. Хамгийн гол нь бид жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулж байгаа. Гүний хоёр худагтай, өвлийн гурван сард бага оврын зуухаар хүлэмжээ халаадаг” гэв.

Эднийх нэрийн дэлгүүргүй тул сүлжээ дэлгүүр болон “Меркури”, “Барс” зэрэг захад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг гэнэ. Химийн ямар ч бордоо хэрэглээгүй. Улаан лооль нэг кг нь 3250, өргөст хэмх 3500, салатны навч 3000, гүзээлзгэнэ 300 грамм нь 12000 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Хамгийн анх 51 метр урт, долоон метр өргөн хүлэмж байгуулсан бол өнөөдөр 160 метр урт, 10 метр өргөнтэй долоон хүлэмжийг бондын мөнгөөр барьжээ. Манай улс жилд 16 орчим мянган тонн нарийн ногоо импортолдог. Энэ төрлийн аж ахуй эрхлэгчдээ дэмжвэл Монгол Улс 2017 он гэхэд нарийн ногооны хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах боломжтой гэдгийг ҮХААЯны мэргэжилтэн хэлэв.

Б.БЯМБА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)