Өвлийн Олимпод иргэд ийм сэтгэгдэлтэй байна

Өвлийн олимп нь орчин үеийн олимпуудын нэг бөгөөд өвөл явагддаг гэдгээрээ онцлог юм. Өмнө нь зуны олимптой нэг жилд зохиогддог байсан ба Лиллехамерын олимпоос эхлээд 4 жилд нэг удаа, хоёр зуны олимпын хооронд зохиогддог болсон. Гол спортын төрлүүд нь цана, тэшүүр зэрэг өвлийн улиралд л явагдах боломжтой спортууд багтдаг. Өвлийн олимп зохиогдохоос өмнө 1908 оны Лондоны олимпод уран гулгалт, 1920 оны Антверпийн олимпод хоккейн спорт багтаж байсан түүхтэй. Албан ёсны нэршил нь "Өвлийн олимпын наадам".

Тэгвэл энэ удаагийн Өвлийн олимпын XXIII наадам нь БНСУ-ын Пёнчан хотод зохион байгуулагдаж байгаа билээ. 

Пёнчан хот гурав дахь удаагаа дараалан нэрээ дэвшүүлсний эцэст зорилгодоо хүрсэн бөгөөд өмнөх хоёр удаад Ванкувер, Сочи хотуудад яльгүй зөрүүгээр ялагдаж байжээ. Өмнөд Солонгост өвлийн олимп анх удаа зохиогдож буй нь энэ аж.

Харин одоо та бүхэнд өвлийн олимпын тухай сонин хачин зүйлээс сонирхуулъя.

Хойд Солонгос улсын хөгжөөн дэмжигчид улсынхаа тамирчдыг ийнхүү дэмжиж байна гэнэ. 

Гэтэл Монголчууд нийт 20-уулаа уг наадамд явсны 2 нь тамирчин бол үлдсэн 18 нь ямар нэг спорттой холбоотой байгууллагын дарга, нарийн бичиг нар байж.

Наадмын төрлүүдээс уран гулгалтыг дийлэнх үзэгчид таашаан үзэх дуртай.

Олимпийн нээлтийн үеэр Монголчуудын араас АНУ-ын баг тамирчид залгуулан гарж ирсэн нь бидний ямар ядруухан харагдаж байгааг тодотгосон юм.

Харин нөгөө дайгдсан юм болов уу гэмээр 2 тамирчных нь нэг нь цанын төрлөөр оролцож байх агаад өвлийн улиралгүй африкчуудын ард цохиж явах нь гомдмоор.

Гэтэл хойд хөрш маань Монгол ноолууран хувцсаар гоёж, "Mongolia" гэх нэрийг дэлхийд гарган явж байгаа нь харамсалтай.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)