“Үүлэн домог” тэргүүллээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Алшаа аймгийн Эзнээ хошууны Далайхөв хотод болж буй "Алтан тоорой" олон улсын наадмын үеэр болсон торгууд үндэсний хувцас загварын уралдааны үндэсний уламжлалт хувцасны төрөлд Монгол Улсын загвар зохион бүтээгч Ж.Сарнай “Үүлэн домог” коллекцоороо оролцон, түрүүллээ. Тэрбээр Баянхонгор аймгийн “Дээлтэй монгол-375” анхдугаар уралдаанд түрүүлэн, уг наадамд уригдсан аж. Гурван төрлөөр болсон эл уралдаанд Хятадын 10 орчим баг өрсөлдсөн юм байна. Ж.Сарнай “Үүлэн домог”-тоо нүүдэлчдийн онцлог, цаг агаар, малчдын аж төрөл, соёл, зан заншил, гоо сайхны онцлогийг шингээжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)