Үхэшгүй мөнхийн Жангар хүүхэлдэйн баатар болжээ

Сэр сэр салхитэй, бур бур бороотой, даарах хүйтэнгүй, халах халуунгүй Бумбын орондоо үхэлгүй мөнхийн, үргэлжид 25 настай байдаг “Жангар” тууль  дэлгэцийн бүтээл болон хүүхэд багачуудын хүртээл болох нь.

“Жангар интернэшнл”, “Эф Эс Эс медиа групп”, “Чимдээгийн хөгжим” гурван компани хамтран Монголын эртний утга зохиолын гурван оргилын нэг хэмээдэг “Жангар” туулиас сэдэвлэсэн 104 ангитай гурван хэмжээст хүүхэлдэйн кино бүтээж байгаа аж.

“Жангар” төслийн хүрээнд хийж буй уг кино эх нутаг, улс үндэстнээ хайрлан хамгаалахыг уриалж, нөхөрлөлийн үнэ цэнэ, шударга шулуун зангийн сайхныг эрэлхэг баатар Жангарын үйлсээр харуулах юм. Төслийн багийнхан Монголын анхны олон ангит гурван хэмжээст хүүхэлдэйн кино болж буй уг киноноос гадна хүүхдийн дууны цомог, видео тоглоом, зурагтай цуврал ном хийхээр төлөвлөж буй. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)