ҮХЦ-ийн дарга үйлчлэгчтэй зүй бусаар харьцсан нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээнэ

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын "Korean Air" компанийн онгоцны үйлчлэгчийн биед хүрсний улмаас цагдаа нарт саатуулагдсан талаар тус улсын хэвлэлээр мэдээлсэн. Тэгвэл уг мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хэрэв Үндсэн хуулийн цэцийн дарга ёс зүйгүй авир гаргасан нь тогтоогдвол Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5.6-р зүйлд заасны дагуу хариуцлага хүлээх ёстой. 

ҮХЦ-ээс өгсөн албан ёсны мэдээллээр цэцийн дарга ийм асуудалд холбогдоогүй гэсэн юм. Харин түүний ард сууж явсан монгол иргэн онгоцны үйлчлэгчтэй зүй бусаар харьцсаны улмаас цагдаа нар тухайн иргэнийг саатуулах гэтэл ҮХЦ-ийн дарга Монгол Улсын иргэний хувьд түүнийг өмгөөлж, хамгаалсан гэж мэдэгдсэн. Иймд Д.Одбаярт хариуцлага тооцох нь хараахан эрт байна" гэлээ.

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр Монгол Улсад ирснийхээ дараа албан ёсоор мэдээлэл өгнө гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)