ҮХЦ-ийн дарга эх орондоо ирсэн, эсэхийг хэлэх боломжгүй гэв

БНСУ-д саатуулагдаад буй Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр эх орондоо ирсэн хэмээн зарим сайт мэдээлжээ. Энэ талаар ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, дэд хурандаа Г.Чинзоригоос тодруулахад “Төрийн албан хаагч битгий хэл, энгийн иргэний тухай мэдээллийг өгөх нь хуулиар хориотой. Д.Одбаяр эх орондоо ирсэн, эсэх мэдээллийг өгөхийн тулд прокуророос зөвшөөрөл авах шаардлагатай” гэсэн хариулт өгсөн юм. Харин эх сурвалжийн мэдээлснээр Д.Одбаяр уржигдар болон өчигдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн алинаар нь ч ирээгүй гэнэ.

Нөгөө талаар БНСУ хуулиа ягштал мөрддөг тул саатуулагдсан иргэний хилийн хоригийн хугацаа дуусахаас өмнө суллах эрх зүйн боломжгүй хэмээн хуульчид хэллээ. ҮХЦ-ийн дарга гадаад улсад зорчихдоо хүний эрхийн зөрчил гаргасан нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах шалтаг болж, өдгөө БНСУ-ын хууль сахиулагчдад тайлбар, мэдүүлэг өгч буй билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)