Үхсэн хүн амьд байхыг Родмэн үзжээ

 2013 оны найм, арванхоёр­ дугаар сард цаазлагдсан гэгдээд  байгаа Ким Жөн Уны хүргэн  ах, түүний гэргий хоёрыг амьд  байхыг Америкийн мэргэжлийн  сагсан бөмбөгийн тоглогч байсан  Деннис Родмэн өөрийн нүдээр  харсан гэнэ. Тэрбээр энэ оны  нэгдүгээр сард Умард Солон­гост очсон бөгөөд “цаазлагдсан  хүмүүс” түүний хажууд зогсож  байсан гэж сурвалжлагчийн  асуултад хариулахдаа хэлжээ.  Тамирчны үгээр бол Ким  Жөн Ун АНУ­ын Ерөнхийлөгч  Барак Обаматай уулзаж, Умард  Солонгосын цөмийн хөтөл­бөрийн талаар ярилцах хүсэлтэй  байдаг бололтой. Родмэн “Умард  Солонгос бол энхийг эрхэмлэгч  жижигхэн улс. Тэгэхдээ болзошгүй түрэмгийллээс өөрий­гөө хамгаалах үүднээс цөмийн  зэвсэгтэй болохыг хүсдэг. Хэнийг  ч бид бөмбөгдөхгүй гэж Умард  Солонгосын удирдагч мэдэгдсэн”  гэж ярьсан байна. Түүнээс гадна  урьд нь гарын үсэг зурсан гэрээ­гээ АНУ мөрдвөл түүнтэй хамтарч  ажиллахад Умард Солонгос бэ­лэн гэнэ. Пхеньян америкчуудыг  дайснаа гэж үздэггүй гэх бодол  Родмэнд төржээ. Деннис Родмэн  өнгөрсөн оны хоёрдугаар сард  Умард Солонгост анх удаа очиж,  удирдагчтай нь танилцан сайн  нөхөд болжээ.  Умард Солонгосын удирдаг­ чийн хүргэн ах Чан Сон Тхекийг  Аюулаас хамгаалах яамны байранд  цаазалсан гэсэн мэдээ түгсэн юм.  Түүнийг тус улсын хоёрдугаар хүн  гэж нэрлэж, залуу удирдагчийг  туршлага суутал нь улс төрийн  халамжлан хүмүүжүүлэгч нь гэж  үзэж байв. Гэвч яваандаа Чан Сол  Тхекийн эрх мэдэл хэтэрч байна  гэж Ким Жөн Ун үзэх болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)