Үхрийн махны үнэ 325 төгрөгөөр өсжээ

Нийслэлийн статистикийн газраас мэдээлснээр, өнгөрөгч пүрэв гарагийн байдлаар зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бага зэрэг өсжээ. Тухайлбал, хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 156 төгрөгөөр өссөн, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 200 төгрөгөөр өссөн байна.

Харин үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 100 төгрөгөөр өссөн, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 325 төгрөгөөр тус тус өсжээ. Адууны нэг килограмм ястай мах дунджаар 6.750 төгрөг, ямааны нэг килограмм ястай мах дунджаар 6.750 төгрөг байна.

Мөн хүнсний ногооны үнэ бага зэрэг өсжээ. Монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 600-1000 төгрөгийн үнэтэй байна. “Хар хорин зах”-д хамгийн хямд буюу 600 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1000 төгрөгөөр “Меркури зах” худалдаалж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)