Үсгэн болон дуут тайлбарыг телевизүүдэд нэвтрүүлнэ

Манай улсад 103 630 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 11 000 нь харааны, 8500 нь сонсголын, 4200 орчим нь хэл ярианы бэрхшээлтэй. Төрөөс эдгээр иргэнийг мэдээлэл холбоо харилцааны технологийн хөгжлөөр хангах үүрэгтэй юм байна. Харамсалтай нь, энэ үүргээ биелүүлж чадахгүй байна хэмээн ЖАЙКА олон улсын байгууллага үзэж буй. 

Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдэх эрх хязгаарлагдмал байгаа аж. Тиймээс өчигдөр ХНХЯ-наас хөгжлийн бэрхшээлтэй иргэний мэдээллийн хүртээмжийн талаарх анхны семинарыг зохион байгууллаа. Япончууд өмнө нь Монголд ирж, мэдээллийн хүртээмжийн үнэлгээ хийн, дохионы орчуулга, үсгэн тайлбар, дуут тайлбарын төхөөрөмжийг танилцуулж байжээ. 

Энэ удаа дохионы орчуулга, үсгэн болон дуут тайлбарыг Монголын телевизүүдэд нэвтрүүлэх загвар бий болгохоор иржээ. Энэхүү семинарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гадна харилцаа холбооны чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, Монголын телевизүүдийн холбоо оролцсон.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)