ҮНЭ ХАНШ: Шинэ ургацын ногооны үнэ өмнөх жилийнхээс нэмэгджээ

Энэ жилийн шинэ ургацын но­гоог худалдааны төвүүдэд худал­даалж эхэлжээ. Тодруулбал, Ховд болон бусад аймгаас хураасан шинэ ургацын ногоог “Барс” захад худалдаж байна. Тус төвд шинэ ургацын монгол төмсийг килограммыг нь 1100, байцааг 1000-1200, лууванг 2200, чинжүүг 3000, ногоон сонгиныг 2000, бөөрөнхий сонгиныг 1000-1500 төгрөгөөр зарж байлаа. Харин “Бөмбөгөр” худалдааны төвд 200-350 төгрөгийн илүү үнээр зарж буй нь жилийн өмнөхөөс өссөн үзүүлэлт юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)