Үнэт цаасны дансаа цахимаар нээлгэх боломжтой

Манай өмнөд хөрш БНХАУ-д коронавирус дэгдээд буй. Хил залгаа оршдог учраас манай улсад эл вирус тархах өндөр эрсдэлтэй орны тоонд орсон. Аюулт өвчнөөс сэргийлэхийн тулд Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Энэ үед “Эрдэнэс Тавантолгой” компани 2.5 сая хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах шийдвэр гаргав. Иргэд ногдол ашгийн мөнгөө авахын тулд үнэт цаасны данс нээлгэх шаардлагатай тулгарсан. Хорио цээрийн дэглэм тогтоосон үед иргэд брокер дилерийн компанид заавал биеэр очиж, үнэт цаасны дансаа нээлгэх шаарлагагүй юм. Дараах брокер дилерийн компанийн цахим хуудсанд хандаж, үнэт цаасны дансаа онлайнаар нээлгэх боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)