Үнэт цаасаа барьцаалах боломж бүрдэв

Санхүүгийн зохицуулах хорооны энэ жилийн сүүлчийн хуралдаан өчигдөр боллоо. Тус хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу Үнэт цаас барьцаалах тухай журам баталжээ. Уг журамд үнэт цаасны зах зээлд оролцож буй иргэн, хуулийн этгээд эзэмшил дэх хувьцаагаа барьцаанд тавих, барьцааны тухай мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх, үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор барьцаалагч, барьцаалуулагч, гуравдагч этгээдийн хооронд үүссэн харилцааг зохицуулахаар тусгажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)