Үнэртэй лаа хорт хавдар үүсгэдэг

Бид янз бүрийн өнгөтэй болон анхилуун үнэртэй лааг маш ихээр хэрэглэх болсон. Өнгө өнгийн лааг асаах нь ямар нэг ид шидтэй хэмээн итгэхээс эхлээд тайван амрахдаа ч лаа асаахыг илүүд үзэж эхэлсэн билээ. Тэгвэл эрүүл мэндийнхээ төлөө олон төрлийн үнэр бүхий лааг хэрэглэхгүй байхыг сануулж байна.

Лаанд үнэр оруулах бодис шатах урвалд орохдоо хүний эрүүл мэндэд маш хортой формальдегид хэмээх хий болон задардаг гэж Нью-Йоркийн их сургуулийн Агаар мандлын шинжлэх ухааны үндэсний төвийн профессор Alastair Lewis анхаарууллаа. 

Лимонен гэх бодис үнэртэй лаанд анхилуун, сайхан үнэр оруулдаг бөгөөд энэ үнэрт хууртаж болохгүй. Хүнс болон цэвэрлэгээнд лимоненийг хэрэглэхэд огт аюулгүй боловч урвалд орж oзонтой нийлэх үед формальдегид болон хувирдаг. 

Формальдегид таны болон таны гэр бүлийн эрүүл мэндэд бага багаар аюул учруулсаар хорт хавдар үүсгэх магадлалтай юм. Учир нь Дэлхийн эрүүл мэндийг хамгаалах газраас формальдегидийг хорт хавдар үүсгэгч онц аюултай бодисын тоонд оруулсан байдаг. 

Профессор Alastair Lewis-ийн зөвлөж байгаагаар үнэртэй лааг аль болох хэрэглэхээ зогсоох мөн хэрэглэсний дараа хаалга, цонхоо онгойлгож байхыг зөвлөсөн байна.  Мөн энэ төрлийн хорт бодисууд цацдаг агаар цэвэршүүлэгчид ч бас агуулагддаг байна.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)