“Үнэний төлөө” шагналыг “Өнөөдөр” сонины сэтгүүлч Г.Цолмонд олголоо

Жил бүрийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр “Үнэний төлөө” шагналыг сэтгүүлчдэд олгодог.  12 дахь удаа олгож буй энэ шагналыг өдөр тутмын “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах, экологийн албаны дарга Г.Цолмонд олголоо. Шагналыг “Глоб интернэйшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал гардуулав. 

Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн салбарт өөрийн гэсэн орон зайгаа хэдийнэ бий болгон, уншигчдын талархлыг хүлээсэн, тодорхой үр дүнд хүрсэн олон нийтлэл, сурвалжилга бэлтгэсээр яваа Г.Цолмон “Өнөөдөр” сонинд 2003 оноос хойш тасралтгүй 17 дахь жилдээ ажиллаж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)