Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн загвар МАРГААШ тодорно

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах тухай нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэх байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг энэ сарын 06-наас 16-ны хооронд зарласан.

Уралдаанд нийт есөн бүтээл иржээ. Уралдаан зохион байгуулах журмын дагуу ирүүлсэн бүтээлүүдийг энэ сарын 16,17,18,19-ны өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайтад байршуулж олон нийтийн саналыг цахимаар хүлээн авсан байна. Шинээр үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн концепц зураг шалгаруулахад нийт 24295 иргэн саналаа өгчээ.

Үүнээс зургадугаар баг 7791, хоёрдугаар баг 5959, дөрөвдүгээр баг 5485, гуравдугаар баг 2210, есдүгээр баг 1804, наймдугаар баг 367, тавдугаар баг 260, долдугаар баг 163 оноог тус тус авсан байна.

Уралдааныг шалгаруулах комисс эцэслэн дүгнэх бөгөөд ирүүлсэн бүтээлийг төслийн үзэл санаа, шинэлэг байдал, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг тусгасан байдал, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийн шийдэл тусгасан байдал болон ажлын гүйцэтгэл, иж бүрдлийн шаардлагыг хангаж байгаа эсэх, олон нийтийн санал зэргийг нь харгалзах юм. Уралдааны дүн маргааш гарна.

Ирүүлсэн бүтээлүүдтэй танилцана уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)