Үндэсний лигийн хамгийн үзүүштэй тоглолт гэгддэг Бүх оддын тоглолт айсуй

МҮСБХ, МСБХ хамтран зохион байгуулж буй 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн тэмцээний Бүх оддын тоглолт энэ сарын 26,27-нд 17:00 цагаас Спортын төв ордонд болно.

Бүх оддын тоглолтын хөтөлбөр

-Холимог Оддын Шоутоглолт
-Үндэсний лигийн шигшээ баг Vs АНУ боло нБНАСАУ-ын легионер тамирчдын халз тоглолт
- Слэм Данк 
-Холын зайн шидэлтийн тэмцээн
-Ур чадварын тэмцээн
-Урлаг, спортын шоу тоглолт таныг уйдаахгүй.

Холимог оддын тоглолтонд оролцох тоглогчдын нэр

БАРУУНБҮС

Ховд  Н.Батзаяа ,Пүрэвдорж , Бажи

Хөвсгөл Найдандорж,Б.Баянмөнх

Увс С.Мөнхбат, Х.Цагаанбаатар

Завхан Жавхлантөгс, Д.Бат-Эрдэнэ,Б.Гончигдамба

Архангай Э.Цолмонбаяр ,Р.Пүрэвдагва, Б.Амарзаяа

Баянхонгор Ж.Чулуунбат, Энх-Эрдэнэ

 

ЗҮҮНБҮС

ЭРДЭНЭТ  Батзаяа, Д.Алтангэрэл, Болд

Өвөрхангай Д.Ганхуяг, Өнөрбаяр, Батаа, Т.Санчир ,Д.Төмөрхүлэг,

Дундговь  Даш, Ууганбаяр,

Сүхбаатар Өнөржаргал,Ганбаатар ,Бат-Очир,Б.Батжаргал

Хэнтий Баатархүү,

Төв Ганбаатар,Г.Мандахнаран

Дундговь С.Мияарагчаа

Бүх оддын тоглолтын оргил тулаан мэдээж хэрэг “Slam Dunk”-ын тэмцээн байх болно.

Бүх оддын тоглолтын 3 онооны шидэлтийн тэмцээнд АНУ, БНАСАУ-ын легионер шилдэг шидэгчид Монголын мэргэн буучидтай өрсөлдөн цэц мэргэнээ сорих юм. БНАСАУ-аас Ким Чоль Мёнг, Ким Чон Ил, Чой Рю Ри, АНУ-аас Брэндон Моррис, Браун, Томас нар Монголыг төлөөлж Энхтайваны Цэвэлдорж, Цэрэндагвын Азбаяр, Боргилын Батзолбоо нар оролцох юм.

ЯАХААС Ч БУЦАХГҮЙ ЗАЛУУЧУУДЫН ТУЛААН

Бүх Оддын тоглолтын эхний өдөр буюу энэ сарын 26-ны Пүрэв гаригийн 18.00 цагаас Спортын төв ордонд Монгол Улсын Залуучуудын шигшээ баг АНУ болон БНАСАУ-ын легионер тоглогчдын багийн эсрэг халз тоглолт.Монгол сагсан бөмбөгийн залуу үе, хүч түрэн гарч ирж буй гал цог, эрч хүч дүүрэн залуучуудаас бүрдсэн Залуучуудын шигшээ баг.

Энэхүү багийн үндсэн бүрэлдэхүүн дээр тулгуурлан ирэх зун Тайвань Улсад болох Дэлхийн Универсиад их наадамд Монгол Улсын Залуучуудын шигшээ баг эх орноо төлөөлөн оролцоно.

Минут, секунд дутам бөмбөгний төлөө тэмцэлдэн эрч хүчээр дүүрэн галзуу тоглолт сагсан бөмбөг сонирхогч та бүхнийг хүлээж байна.

Мөн холын зайн мэргэн буучдын шидэлтийн тэмцээн, багийн тэмцээн, ур чадварын тэмцээн зэрэг онц сонирхолтой үзүүлбэр, өрсөлдөөнүүд болно.

Спортын төв ордонг зорин очиж хийморь золбоо төгс Залуучуудын тоглолтыг үзэн эрч хүчээ сэлбээрэй.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)