Үндэсний лигийн аваргуудад 50 сая төгрөгийн шагнал гардуулж өгчээ

21 аймгийн Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний 2016-2017 оны улирлын тоглолт амжилттай зохион байгуулагдаж шилдэг багуудаа тодруулсан. Үндэсний лигийн Аваргын буюу Ялалтын туг гардуулах ёслолын үеэр аварга болсон Т.Ариунболд эзэнтэй Архангай "Алтан Дорнодын Дайчид", Дэд аварга З.Баясгалан эзэнтэй "Сүхбаатар Альянс Тех" багуудад ялалтын тугийг 50 сая төгрөгийн шагналын хамтаар гардуулсан юм.

Мөн Үндэсний лигийн хүрэл медалийн эзэд болсон Д.Аюурзана эзэнтэй Эрдэнэт хот "Икон баг" медалиа гардан авсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)