Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийг бүртгэж эхэллээ

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний Их баяр наадмаар барилдах бөхчүүдийг өнөөдрөөс Монгол бөхийн өргөөнд бүртгэж эхэллээ.


Бүртгэл өнөөдөр, маргааш 10:00-18:00 цагийн хооронд болох юм.

Бүртгүүлэх бөхчүүд цолны үнэмлэх, хоёр хувь цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх шаардлагатай аж.


Мөн,Үндэсний Их баяр наадамд уламжлал ёсоор өсвөрийн бөхчүүд зодоглоно. Өсвөрийн бөхчүүдийг Монголын хүүхдийн ордонд бүртгэж эхэлжээ. Бүртгэл өнөө, маргааш үргэлжилнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)