Үндэсний жижиг дунд үйлдвэрлэгчдэд бодит дэмжлэг цогцоор нь үзүүлэх Урлан төв үүдээ нээлээ

Монгол улсын эдийн засгийг солонгоруулж, зөвхөн нэг салбараас хараат бус байх, цаашлаад үндэсний үйлдвэрлэлийг эрчимтэйгээр хөгжүүлэх, энэ нь монголынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй, экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг өнөөдөр хүн бүр мэдэх болсон. Төрийн зүгээс үндэсний үйлдвэрлэгчид, тэр дундаа Жижиг ,дунд үйлдвэрлэл эрхлэгчидийг дэмжих чиглэлд олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр ирсэн ч хангалттай дэмжлэг, хамтын ажиллагаа болохгүй байсаар байна.

Яг энэ цаг үед улсын төсвөөр бус хувийн нэгэн компанийн санаачлага, хөрөнгө оруулалтаар  ЖДҮ эрхлэгчидийг дэмжих, экспортод чиглэсэн олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлэх бодит боломжийг бий болгоод байна. Энэ бол  ашиглалтанд ороод удаагүй Үндэсний үйлдвэрлэлийн “УРЛАН” төв юм.  Тус төв нь сүүлийн үеийн шинэ загвар дизайн , техник технологийн төгс шийдэл бүхий олон төрлийн бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн өөрийн орны хэрэглэгчдэд нийлүүлэх , улмаар “ Монголд үйлдвэрлэв” шошготой бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах эрхэм зорилготой.

Үндэсний үйлдвэрлэгч та өөрийн бизнесийн төслөө тус төвд илгээж, таны төсөл дэмжигдсэн тохиолдолд “Урлан” төв дэх үйлдвэрлэлийн зориулалттай шинэ байранд зах зээлийн үнээс хөнгөлөлттэй үнээр байрлан, санхүү, маркетинг, дизайны чиглэлийн мэргэжлийн багийн дэмжлэгийг авч, өөрийн одоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ олон улсад гаргах хамтын ажиллагааг тогтвортойгоор явуулах боломжтой юм.

“УРЛАН” төв нийт 9 давхар 3200 м2  талбайтай  бөгөөд зоорь,1,2,6-р давхрыг үйлдвэрлэл, агуулах, ажлын байрны зориулалтаар ашиглах бол  3,4,5-р давхрыг үндэсний үйлдвэрлэгчид хөнгөлөлттэй үнээр түрээслэх, 7-8-р давхрыг үйлдвэрийн ажилчдын түрээсийн орон сууцны зориулалтаар ашиглахаар төлөвлөж байна.

Бизнес эрхлэгч та зөвхөн үйлдвэрлэл, бүтээгдэхүүндээ анхаарлаа хандуулж, санхүү болон маркетингийн төлөвлөлт болон идэвхижүүлэлт, бренд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, шошго дизайны ажлууд гээд шаардлагатай чухал ажлуудаа мэргэжлийн багтай хамтран гүйцэтгэх давуу тал бүхий үндэсний үйлдвэрлэгчидэд зориулсан бодит дэмжлэгийг хүртэх боломжтой.

 

Утас 99049555, 70119555, 99079555

FB-  Үндэсний үйлдвэрлэлийн УРЛАН төв 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)