“Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг гадны захиалгаар хийх гэж байна”

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд халдаж байна хэмээн “Үндэсний аюулгүй байдал судалгааны төв”-өөс мэдэгдлээ. Энэ талаар ҮАБСТ-ийн тэргүүн Д.Төмөрбаатараас тодруулбал “Бид Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалд судалгаа хийсэн. Үүний үр дүнгээс харахад 1990 онд олж авсан ардчилал булшлагджээ. Өөрөөр хэлбэл, бид 1990 онд нам төвтэй төрөөс татгалзаж иргэн төвтэй төр буюу иргэний нийгэм байгуулахаар хуульчилсан. Энэ нь ардчиллын бидэнд өгсөн эрх чөлөөний баталгаа байсан юм. Үүнийг нэмэлт, өөрчлөлт нэртэй заалтуудаар устгахыг оролдож байна. “2000 оны дордохын долоон өөрчлөлт” өнөөдрийг хүртэл үргэлжиллээ.

2011 онд Ж.Сүхбаатар, 2015 онд Н.Батбаяр, 2012 онд Д.Лүндээжанцан нар нэмэлт өөрчлөлт хийж, Монголын төрд эзэн суухыг санаархсан. Гэвч бүтэлгүйтсэн учир одоо эрх баригч нам тус нэмэлт, өөрчлөлтийг гадны захиалгаар хийх гэж байна. Энэ нь ч баримт нотолгоогоор батлагдаж байна” хэмээв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)