Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн хүсэлтийг хянан хэлэлцэнэ

Маргааш буюу 2018 оны аравдугаар сарын 10-ны өдөр эхлэх Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн хүсэлтийг хянан хэлэлцэнэ. Улсын дээд шүүх, "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд, “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл” мөн “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ...” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт гаргасан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)