Үндсэн хуулийн цэцийн дарга Солонгосын онгоцны үйлчлэгчийн биед халджээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Өмнөд Солонгос руу зорчиж явахдаа онгоцны багийн ажилтныг дарамталсан тул тус улсын цагдаагийн байгууллагад түр саатуулагдсан талаар Солонгосын MBN агентлаг мэдээлжээ.

Тухайлбал, Инчеон олон улсын нисэх буудлын цагдаагийн корпусын мэдээлснээр энэ сарын 01-ний өглөө 08.52 минутын орчимд 52 настай Д.Одбаяр болон түүнтэй хамт явсан 42 настай А нар нь "Korean Air" онгоцны үйлчлэгч 20 орчим настай эмэгтэйн гуянд зөвшөөрөлгүй хүрсэн хэмээжээ. Иймд түүндийг Бэлгийн дарамт учруулсан хэмээн буруутгажээ. Харин хамт явж байсан А нь эмэгтэйн мөрөн дээр гараа тавьсан тул мөн л тус зүйл ангиар буруутгагдаад байгаа гэнэ.

Хэрэг болсны дараа цагдаа нар онгоц буухыг хүлээж байгаад Инчеон хотын ОУНОБ-ын Терминал 2 дээр баривчилсан байна.

Эх сурвалж: http://mbn.mk.co.kr


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)