Үндсэн хуулийн цэцийн даргаар Н.Чинбат томилогдлоо

Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан болж, Үндсэн хуулийн цэцийн даргыг шинээр томиллоо.

Цэцийн нийт гишүүдийн олонхын саналаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбатыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонголоо. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат нь Улсын дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга, Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Оюуны өмчийн газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байсан.

1998-2004 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан билээ. Монгол Улсын гавьяат хуульч цолтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)