Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд үргэлжилж байна. Тус хуралдаанаар нийт зургаан асуудлыг хэлэлцэж байгаа юм. Үүнд:

  • “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлт;
  • Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал;
  • Улсын Их Хурлын Тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны тайлан;
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нар 2019.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Ж.Ганбаатар нарын гишүүд 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)