ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮДИЙГ ТОМИЛЛОО

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийв. Эхлээд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Ш.Цогтоо, Д.Солонго нарыг дэмжин баталсан. Нэр дэвшигчдийн талаар хэлэлцэх үеэр Ц.Даваасүрэн гишүүн олон шавь бэлтгэсэн багш, судлаач хүмүүсийн хувьд үлгэр жишээ болж ажиллана гэдэгт итгэж буйгаа хэлээд иргэний эрх ашгийг хамгаалж ажиллахыг захисан бол С.Баярцогт гишүүн Цэц тухайн үеийн эрх баригчдын эрх ашигт тааруулж, Үндсэн хуулийн эрх зүйгээс гажсан шийдвэрүүд гаргаж байсныг дурдан анхааруулсан юм. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилсон. Хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Г.Даваажаргалыг даргын, Д.Цэцэгмаа, Б.Ганбат, Г.Цэцгээ нарыг гишүүний үүрэгт ажлаас чөлөөлж буй. Оронд нь Равсалын Ринчинбазарыг Зөвлөлийн даргаар, Батболдын Амарсанаа, Дүгэрээгийн Цэрэнбадам, Агваандоржийн Өнөржаргал, Жадамбаагийн Эрдэнэбилэг нарыг гишүүнээр томилохыг дэмжив. Энэ үеэр С.Дэмбэрэл гишүүн санхүүгийн салбарын шинэчлэл тулгамдсан асуудал болохыг сануулаад шинээр томилогдож байгаа хүмүүс үүнийг анхаарч, зорилт тавин ажиллаарай гэв.

Харин Ц.Оюунбаатар гишүүн “Санхүүгийн зохицуулах хорооны чадавхийг сайжруулж, хорооны гишүүдийг шинэчилж байгаа нь зөв. Дахиад нэг банк, хадгаламж зээлийн хоршоо дампуурвал та бүхэнтэй холбоотой. УИХ эрх зүйн орчныг нь зохицуулж, чадавхийг сайжруулах ёстой” гэж байлаа. Дараа нь Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Гишүүдийн хүсэлтийн дагуу Б.Гарамгайбаатар, Ё.Отгонбаяр, Ц.Цолмон нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын, Ц.Оюунбаатарыг Төсвийн, Г.Уянгыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Г.Батх үү, Д.Батцогт нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэх үүнээс чөл өөлж, Г.Батхүү, Н.Номтойбаяр, Ц.Оюунбаатар нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын, Ц.Цолмонг Төсвийн, Д.Батцогтыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, С.Ганбаатарыг Өргөдлийн, Б.Гарамгайбаатар, Г.Уянга нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр баталсан юм. Үүнтэй холбогдуулан Д.Оюунхорол гишүүн “МАН-аас жилийн өмнө байнгын хороонд гишүүдээ оруулах санал өгснийг одоо болтол хэлэлцэхгүй байна. Нэгэнт Байнгын хорооны бүрэлдэх үүнд өөрчл өлт оруулж байгаа бол МАН-ын гишүүдийн асуудлыг ч хамтад нь хэлэлцэх ёстой” гэсэн боловч олонх хүлээж авсангүй. Энэ нь тэднийг нэлээд бухимдуулж, Ө.Энхт үвшин гишүүн “МАН-ын гишүүдийг байнгын хороонд оруулахг үй байгааг ойлгохгүй байна.

АН-ын гишүүд найман Байнгын хороонд харьяалагдаж байхад манай зарим гишүүн нэг ч Байнгын хороонд харьяалагдахг үй байгаа нь шударга бус байна. АН хэтэрхий бяртай байна. Бяр өөрийгөө авч шиддэг шүү” гэж үг чулуудахад хүргэв. Энэ тухайд УИХ-ын дарга З.Энхболд “Бүлгийн дарга нарт Байнгын хорооны бүрэлдэхүүний асуудлыг он гарангуут шийдэх чиглэл өгсөн. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах асуудалтай хамтад нь Байнгын хороодын бүрэлдэхүүний асуудлыг нэг мөр шийднэ” гэсэн хариулт өгч байлаа. Мөн энэ өдөр Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төсөлд 100 мянга хүртэл тонн улаанбуудайг импортоор оруулахад дээрх татваруудаас чөлөөлөхөөр тусгасан юм. Гишүүдийн зүгээс хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох гурилын хангамж хийгээд үнийг нь тогтвортой байлгах үүднээс төслийг дэмжихээс арга алга гэж байсан ч газар тариалангийн салбар иймэрхүү байдлаар явбал дампуурна гэж нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Тухайлбал, өнгөрсөн онд тариаланчид “буудайг маань аваач ээ” гээд гуйж байсан бол одоо гурил үйлдвэрлэгчид нь “буудайгаа зараач ээ” гээд явж байгаа нь Засгийн газарт нэгдсэн тодорхой бодлого байхгүйтэй холбоотой, ургац их авсан жил буудайг нь худалдаж авдаггүй, тариа хураах үеэр шатахууны үнийг өсгөдөг, улсын нөөцөд буудайг нь худалдаж авахдаа 30-40 хувийг нь хорогдол гэж тооцдог, техник зээлээр олгохдоо үнэтэй “шахдаг” гэхчилэн дөнгөж сэргэж буй газар тариалангийн салбарыг эргүүлээд элгээр нь хэвтүүлэх нь хэмээн шүүмжилж байсан юм. Гэсэн ч эл хуулийн төсөл олонхийн дэмжлэг хүлээлээ.


Б.НОМИН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)