Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явууллаа. Санал хураалтад 62 гишүүн оролцсоноос 61 нь дэмжиж, 98,4 хувийн саналаар баталлаа. Харин Ц.Даваасүрэн гишүүн саналыг дэмжээгүй байна. Ингээд төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Яг одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, ажлын хэсгийг томилох юм. Үүнээс 30 минутын дараа УИХ-ын чуулган дахин хуралдана.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)