Үлийн цагаан оготно 269 мянган га бэлчээрт үүрлэжээ

Дундговь аймгийн долоон сумын нийт 269 мянган га бэлчээрт үлийн цагаан оготно тархаад байгааг ҮХАА- н газар тандаж тогтоосон байна.

Байгаль цаг агаараас нөлөөлсөн бэлчээрийн хомсдол дээр хортон мэрэгчдийн талхлалт нэрмээс болсоор байгаа тул үлийн цагаан оготнын тархалтыг хязгаарлах зайлшгүй шаардлага Дундговь аймагт тулгарч байгаа юм байна.

2011- 2013 онд Эрдэнэдалай, Адаацаг, Цагаандэлгэр, Дэлгэрцогт сумын нутаг дэвсгэр 40 орчим мянган га бэлчээрт жил бүр энгийн механик аргаар үлийн цагаан оготно устгах ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж, тархалтыг хязгаарлах арга хэмжээ авч байсан бол  энэ онд энэ ажил огт хийгдээгүй юм байна. Нэг жил өнжихөд хортон мэрэгчдийн тархалт хүрээгээ огцом тэлж, дээрхи сумдаас гадна Сайхан- Овоо, Баянжаргалан, Өндөршил сумын нутагт дэвсгэрт ихээр тархжээ.

М.Болор


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)