Үйлчлүүлэгчийг таних нэгдсэн систем нэвтрүүлэв

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ) хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдээ нэгдсэн цагаан хэрэглэл, эмнэлгийн хувцсаар хангаж, эмчлүүлэгчдээ таних систем бүхий гарын бугуйвч нэвтрүүллээ. Энэ бугуйвчны тусламжтайгаар өвчтөнийг аль тасагт, ямар оноштойгоор хэвтэн эмч лүүлж байгаа, мөн хэдэн настай, хэн болохыг мэдэх боломжтой юм. Тус эмнэлгийн захирал, дэд хурандаа Л.Баттөр “Бид олон улсын стандартад нийцсэн, айдасгүй, аюулгүй үйлчилгээтэй болохыг зорин ажиллаж байна.

Энэ ч утгаараа хэвтэн эмчлүүлж буй 240 үйлчлүүлэгчдээ хоёр ээлжийн цагаан хэрэглэл, хувцсаар хангаж, өвчтөнийг таних систем нэвтрүүллээ. Ингэснээр үйлчлүүлэгчид төдийгүй эмнэлгийн ажилчид халдвараас сэргийлэх боломж бүрдэж байгаа. Энэхүү технологи олон улсын магадлан итгэмжлэлтэй хувийн эмнэлгүүдэд л нэвтэрсэн. Харин улсын эмнэлгийн хэмжээнд анхдагч нь манайх боллоо” гэв. Цаашид уг технологийг улам боловсронгуй болгож, өвчтөний түүхийг таниулахын зэрэгцээ ямар эмчилгээ хийлгэх ёстой талаарх бүхий л мэдээллийг агуулдаг болгох гэнэ. Ингэснээр тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд эрүүл мэндийн картын дэвтэр ашиглах шаардлагагүй болох юм.

Б.Отгонзаяа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)