Үйлдвэрлэгчид Д.Эрдэнэбат сайдад талархав

Үйлдвэр эрхлэгчид Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад ихэд талархаж сууна. Дотооддоо үйлдвэрлэдэг хэд хэдэн бүтээгдэхүүний импортын татвар өнөөдрөөс нэмэгдэж байгаа учраас тэр. Энэ бол дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж буй том бодлого юм. Манайхан өөрсдөө хийж чаддаг бүтээгдэхүүнийг урд хөршөөс оруулж ирээд хямдхан зарж, үнэ унагадаг, “баг алдаг” байдлыг үүгээр цэгцэлнэ.

Импортлогч биш үйлдвэрлэгч, яваандаа экспортлогч орон болох ирээдүй ойрхон байна. Салбарын сайд нь сэтгэлгүй, ажилдаа зүтгэлгүй байвал хэчнээн тусгайлан яам байгуулаад ч үр дүн гарахгүй. Хийхгүй гэсэн хүнд шалтаг олдоно, хийнэ гэсэн хүнд арга олдоно гэдэг дээ. Энэ ёсоор Д.Эрдэнэбат сайд ажиллаж буй юм.

Тэрбээр зөвхөн хууль эрх зүйн орчин бүрдүүлж, “дээгүүр” дэмжихээс гадна өөрөө ч үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ хэрэглэдэг юм байна. Ер нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ажил жижиг зүйлээс эхэлдэг. Иргэд бид ч эх орондоо үйлдвэрлэж байгаа бүхнийг л бага гэлтгүй авч хэрэглэдэг байхад дэмжлэг болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)