Үзэсгэлэнт байгалийг гэрэл зурагт буулгана

Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа, “Ирвэс хамгаалах сан” төрийн бус байгууллагынхан хамтран “Үзэсгэлэнт байгаль” гэрэл зургийн уралдаан зохион байгуулж байна. Зохион байгуулагчид фэйсбүүк хуудсаараа дамжуулан оролцогчдын бүтээлийг энэ сарын 20 хүртэл хүлээн авах гэнэ. Олон улсын ирвэс хамгаалах өдрийн хүрээнд эл арга хэмжээг санаачилсан бөгөөд гэрэл зургаар дамжуулан байгалиа хайрлан хамгаалах, зөв дадал зуршлыг түгээн дэлгэр үүлэх зорилготой аж. Ташрамд дурдахад, Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа нь Өмн өговь аймгийн Гурвантэс сумд саяхан үйл ажиллагаагаа эхл үүлсэн учир уг уралдаанд тус сумын 10-12 дугаар ангийн сурагчид л оролцох юм байна. Оролцогчид байгалийн өнгө үзэмжийг харуулсан зургаа тодорхой тайлбарын хамт илгээх шаардлагатай гэнэ.

Бэлтгэсэн: Э.Намуунцэцэг 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)