Үерт өртсөн 5 өрхөд гэр олгохоор болжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдаж, энэ оны 7 дугаар сарын дунд үеэр орсон үргэлжилсэн болон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдлын мэдээлэл, үерийн хамгаалалт, үүссэн хог, далан суваг шуудууг цэвэрлэх зэрэг  хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид авах хэмжээний талаар санал солилцож, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Мөн үер усны гамшгаас болж хохирсон айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, орон гэр нь үерт өртсөн, зайлшгүй дэмжлэг шаардлагатай 5 өрхөд Улаан загалмайн хороо болон  дүүргийн Засаг даргын нөөцөөс санхүүжилтийг шийдвэрлэж гэр олгохоор болсон байна


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)